Сутайн Буянт ХХК

Админ

buynaa
Буянтогтох 976-99014539 ts.buyaa_0425@yahoo.com
View my complete profile

Цаг агаар



УБ хотын иргэдэд үйлчилдэг нийтийн тээврийн хувийн хэвшлийн ууган компани "Сутайн буянт"-ынхан энэ жил 15 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Ойн баярынхаа хүрээнд тус компани зорчигчиддоо хандсан талархал хүндэтгэлийн өдөрлөгийг зохион байгууллаа.

Шинэ долоо хоногийн эхлэл Даваа гаригт зохиож байгаа энэ өдөрлөгөөрөө тус компанийнхан нитийн тээврийн үйлчилгээнд тавигдах шаардлага, зорчигчийн эрх болон үүргийн талаар танилцуулж байгаагаас гадна Best FM 98.5-тай хамтран "Тээвэрчдийн нэг өдөр" радио нэвтрүүлгийг бүтэн өдрийн турш явуулж байна.

" Нийтийн тээврийн ажил бол хүнд бөгөөд хариуцлагатай ажил. Бидний дунд удам залгасан жолооч нар цөөнгүй бий. Өглөө хамгийн эрт ажилдаа гарч, нар мандахад зорчигчдоо суулгаад ажил сургууль руу нь хүргэж явах сайхан байдаг аа. Иргэд маань ч тээвэрчид бид ч гэсэн аль аль талдаа уур бухимдалгүй тайван зорчиж зөв боловсон харилцаж чадвал УБ хотын маань соёл, хөгжилд хувь нэмрээ оруулна" гэж Сутайн буянтынхан уриалж байна.

Нийтийн тээвэр бол хариуцлагатай салбар. Тийм ч учраас Сутайн буянт компанийхан нэг хүний хариуцлагаас хамт олны амжилт шалтгаална гэсэн зарчмыг баримтлан мэргэшсэн бөгөөд соёлтой үйлчилгээг зорчигч олондоо хүргэсээр 15 жилийн ойтойгоо золгож байна.

www.INET.mn

0 comments:

Post a Comment