Сутайн Буянт ХХК

Админ

buynaa
Буянтогтох 976-99014539 ts.buyaa_0425@yahoo.com
View my complete profile

Цаг агаар



Тус компани нь 1996 онд 5 фургон, 15 раф машинтай “Сутайн буянт “ ББН нэртэйгээр байгуулагдаж “УИД – Дэнжийн мянга”, “ Далай ээж зах – Дэнжийн мянга “ гэсэн буухиа үйлчилгээний 2 чиглэлд үйлчилж нийслэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний хувийн хэвшлийн ууган байгууллагын нэг болон үйл ажиллагаагаа эхэлсэн
1997 оноос эхлэн ОХУ –ын ЛИАЗ маркийн их багтаамжийн 15 ширхэг автобусаар “БММЗ – III,IV хороолол” чиглэлд үйлчилсэн бөгөөд 2002 онд ДЭҮ, Хьюндай маркийн автобусаар парк шинэчлэл хийж нийслэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд анх удаа БНСУ – ын их багтаамжийн автобусаар үйлчилсэн.
Зах зээлийн шилжилтийн хүнд үед Хотын тээвэр зохицуулалтын газраас өгсөн үүрэг, даалгаврын дагуу 1998 оны 4 дүгээр сараас эхлэн БММЗ - Өлзийт, Биокомбинат – Нисэх гэсэн чиглэлүүдэд ажиллаж үйлчилгээг хэвийн болгож тогтворжуулсан.

1999 онд аж ахуйн хариуцлагын хэлбэрээ Хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчилж зорчигч тээврийн үйлчилгээгээ их багтаамжийн болон бага оврын автобусны, таксины гэсэн хэсгүүдэд хуваан зохион байгуулсан.

Жилээс жилд үйлчлэх чиглэл нэмэгдэж түүнд шаардагдах хөдлөх бүрэлдхүүний тоо өсч өнөөдөр их багтаамжийн 38 автобусаар “ III, IV хороолол – ТЭЦ 3 “, “III, IV хороолол – ХIII хороолол”, “ БММЗ - Өлзийт” гэсэн 3, бага оврын 140 автобусаар “ХМК – 32 ын тойрог”, “ ХМК – Скай”, III,IV хороолол – ОУХТөв”, “ Өндөр дэнж – Дарь эх”, “Өнөр дэнж- Улаан хуаран”, “ Морингийн даваа – 120 мянгат”, “Биокомбинат – Нисэх” гэсэн 7, нийт 10 чиглэлд 389 ажилчидтай үйл ажиллагаагаа явуулж байна.

2010 онд 30 шинэ автобусаар парк шинэчлэл хийлээ.

Photobucket
Тус компаний ажилчдаас төрийн дээд шагнал Алтангадас одонгоор 1 , Хөдөлмөрийн хүндэт медалиар 1, Ахмад тээвэрчин цол тэмдэгээр 4, Онц тээвэрчин цол тэмдэгээр 38 , Осолгүй манлай жолооч цол тэмдэгээр 29,Тэргүүний ажилчин залуу алтан медалир 21, Хөдөлмөрийн алдар алтан медалиар 18, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч цол тэмдэгээр 5 хүн шагнагсаны зэрэгцээ нийт тээвэрчдийн 69 % нь 13 – аас дээш жил тээврийн байгууллагад ажилласан байдаг нь бидний бахархал болж байдаг.


"Сутайн буянт"
дуу

шүлгийг: яруу найрагч Д.Баяндалай
аяыг: хөгжмийн зохиолч С.Баянмөнх

Илэрсэн эрдэнэ шиг цагаан уул аа
Итгэлдээ ургуулж зүрхэндээ тахья аа
Ивлэсэн мөөм шиг цэнхэр голоо
Зүүдэндээ ундалж, цайндаа хандалъя аа

Дахилт
Бурхнаас заяасан “ Сутайн буянт”- аа
Бумбалтаж залаад замдаа гарья аа
Буян түшсэн сурагтай олон оо
Бумтан болгоод хамдаа ирье ээ.

Сойсон армаг шиг хүрдэт хүлэгээ
Түмэндээ зориулж заяандаа бахадъя аа
Шоголсон судар шиг амжилт ололт оо
Түүхэндээ үлдээж зорьсондоо хүрье ээ

Дахилт
Бурхнаас заяасан “ Сутайн буянт”- аа
Бумбалтаж залаад замдаа гарья аа
Буян түшсэн сурагтай олон оо
Бумтан болгоод хамдаа ирье ээ.

Урссан мөрөн шиг эрхэм үйлс ээ
Улсдаа өргөж биедээ шингээе ээ
Ундарсан булаг шиг эрдэм бүхэн ээ
Урамдаа ургуулж удамдаа өвлөе өө


2008 ОНД УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОГДСОН ТВ-КАРАОКЕ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ ШИЛДЭГ 5 БАГТ ШАЛГАРСАН СУТАЙН УЯНГА ХАМТЛАГ




0 comments:

Post a Comment